Ёкозүна Какүрюү хэвлэлийн бага хурал хийжээ

Ёкозүна Какүрюү хэвлэлийн бага хурал хийжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээс лхагва гарагт зодог тайлсан Ёкозүна Какүрюү М.Ананд хэвлэлийн бага хурал хийлээ.Токио хотын “Рёгокү Кокүгикан” ордонд пүрэв гарагт болсон цахим хэвлэлийн бага хуралд түүний дэвжээний багш Мичинокү мөн оролцжээ.

Какүрюү, “Миний бие дэвжээн дээрээ дахин нэг удаа гарахыг хүсэж байсан ч бие махбод маань туйлдаж, урам зориг маань ч мохож эхэлсэн тул ийнхүү зодог тайлах шийдвэрийг гаргалаа” хэмээн ярив.Мөн бэртлийн улмаас олон удаагийн тэмцээнийг өнжсөнийг ойлгон хүлээн авсан Японы Сүмо бөхийн холбоонд талархал илэрхийлжээ.

Какүрюү сүмоч болох хүсэл эрмэлзэл тээн эх орноосоо 16 настайдаа Японд ирж байснаа дурсаад, аажмаар цол ахисаар Ёкозүна хэмээх эрхэм доод цолыг хүртсэнээр мөрөөдлөө биелүүлсэн хэмээн хэллээ.Мөн М.Ананд залуу бөхчүүдийг бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхдээ бусдад багшлах нь амаргүй болохыг дурдаад, Ёкозүна, Озэки цолтныг бэлтгэхэд сурах зүйл их байгаа гэдгээ онцлон хэлсэн байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ. 2021-03-26

Дөрөвдүгээр сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь 2021-03-26

Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа. 2021-03-26

Тариаланчид өнөөдөр, маргааш вакцинжуулалтад идэвхтэй хамрагдана уу ! 2021-03-26

Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж халдварыг богино хугацаанд хумих үүрэг чиглэл өглөө. 2021-03-26

Ёкозүна Какүрюү хэвлэлийн бага хурал хийжээ 2021-03-26

PCR шинжилгээгээр 437 хүнээс коронавирус илэрлээ. 2021-03-26

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэндчилгээ дэвшүүллээ. 2021-03-26

Түр хорооны бүрэлдэхүүнд Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарыг нэмэхийг дэмжив 2021-03-26

50-иас дээш насныхныг аль ч цэгт харьяалал харгалзахгүй вакцинжуулна 2021-03-26

А.Амбасэлмаа: Өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн байгаа 2021-03-26