А.Амбасэлмаа: Өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн байгаа

А.Амбасэлмаа: Өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн байгаа

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр цар тахлын вирус шинэ учир хүн бүр өвдөх боломжтой, хүн амын дунд өндөр тархалттай байгааг анхаарууллаа. Ард иргэд, төр засгийн болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран тэмцэх, хичээх хэрэгтэй байна гэв. Өвдсөн хүнээс асуумж авахад нэг хүн маш их явж, тэнэдэг нь харагдаж байна. Монгол Улсын хувьд илрүүлэг хийх ажил ямар ч улс орноос дутахааргүй явагдаж байгаа аж. Илрүүлгийг эрт хийснээр хүнийг хүндрэхээс нь өмнө олж авч байна гэсэн үг хэмээн А.Амбасэлмаа эмч хэллээ. Өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн байгаа гэнэ.

Зарим байгууллага, хамт олны дунд халдвар голомтлон тархаж байгаа учир ажил дээр нь хавьтал болсон хүн байгаа бол ажилдаа ирэхгүй байх, удирдлагууд ажилчдадаа анхаарч, гэрээр нь ажиллуулах зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Хүмүүс дэлгүүр хоршоогоор явахдаа нэг нэгнийхээ араас очоод наалдчихсан мэт зогсохоо болих, худал мэдээллээр ард иргэдийнхээ сэтгэл санааг хямрааж, дархлааг нь унагахгүй байх их чухал байна гэв.

Дэлхий дахины вакцинжуулалтын тухайд, нийт 140 улс оронд 500 сая гаруй тун вакциныг хэрэглэжээ. Өдөрт дунджаар 12 сая гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа аж. Дэлхий дахинд нийт 267 вакцин хөгжүүлэлтийн шатанд явж байгаа бол 184 вакцин эмнэлзүйн өмнөх шатанд, 83 вакцин эмнэлзүйн туршилтын шатанд явж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ёкозүна Какүрюү хэвлэлийн бага хурал хийжээ 2021-03-26

PCR шинжилгээгээр 437 хүнээс коронавирус илэрлээ. 2021-03-26

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэндчилгээ дэвшүүллээ. 2021-03-26

Түр хорооны бүрэлдэхүүнд Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарыг нэмэхийг дэмжив 2021-03-26

50-иас дээш насныхныг аль ч цэгт харьяалал харгалзахгүй вакцинжуулна 2021-03-26

А.Амбасэлмаа: Өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн байгаа 2021-03-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх тухай зарлиг гаргалаа. 2021-03-26

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь албаны дарга хатагтай Каори Ишикаваг ГХЯ-нд өнөөдөр хүлээн авч уулзав. 2021-03-26

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурийг тодруулахыг хүслээ 2021-03-26

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулав. 2021-03-26

Нийслэлийн хоёр дүүргийн 16 байршлыг хамгаалалтад авчээ 2021-03-26