Архангайд гурав хоногийн тэг зогсолт хийлээ

Архангайд гурав хоногийн тэг зогсолт хийлээ

Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, захирамж гаргалаа. Захирамжаар Ковид-19 цар тахлын халдвар хүн амын дунд нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүллээ. ТЭГ зогсолтыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд хийхээр боллоо.

Аймгийн хэмжээнд бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

Энэ хугацаанд уст цэгүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин эмийн сан, хүнс, ахуйн бараа бүтээгдэхүүнийг хүргэлтээр явуулах дэлгүүрүүдийн жагсаалтыг гаргаад байна.

Иргэн бүр хариуцлагатай, хөл хорионы дэглэмээ чанд сахихыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.