Ковакс хөтөлбөрийн хүрээнд ФАЙЗЕР вакцин хүлээн авах арга хэмжээ болов.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд ФАЙЗЕР вакцин хүлээн авах арга хэмжээ болов.

Монгол Улс олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин хүлээн авах ажиллагаа 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвд болов.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, донор орнуудыг төлөөлж Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Христеа, олон улсын байгууллагуудыг төлөөлж ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордица нар оролцож үг хэлэв.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авч буй Файзер вакцин нь КОВИД-19 цар тахлын эсрэг хүн амаа дархлаажуулах Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг дэд сайд М.Баттүвшин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэж, уг хөтөлбөрт оролцогч зарим донор орнуудыг төлөөлөн Монгол Улсад суугаа Элчин сайд нарт талархал илэрхийлэв.

Уг арга хэмжээнд КОВАКС хөтөлбөрт оролцогч Герман, Европын Холбоо, Их Британи, Канад, Кувейт, Унгар, Япон зэрэг донор орны Элчин сайд нар болон Монгол Улс дахь Дэлхийн эрүүл мэндийн Байгууллагын Суурин төлөөлөгч, Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын захирал нар байлцав.

Олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу энэ оны 5 дугаар сар хүртэл АстраЗенека вакцинаас 112.800 тун, Файзер вакцинаас 25.740 тунг тус тус манай улсад нийлүүлэхээс одоогийн байдлаар нийт 40.140 тунг хүлээн аваад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүллээ. 2021-03-26

PCR шинжилгээг Увс аймагт хийж эхэллэ 2021-03-26

Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулав 2021-03-26

Aжлын байрыг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 1,208 зээлдэгчид 75.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. 2021-03-26

Түлэнхийн төв энэ оны эхний хагаст ашиглалтад орно 2021-03-26

Ковакс хөтөлбөрийн хүрээнд ФАЙЗЕР вакцин хүлээн авах арга хэмжээ болов. 2021-03-26

Ирэх сарын эхээр нэг сая тун “Спутник-V” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ. 2021-03-26

Б.Батцэцэг: Хилийн чанадад байгаа монгол иргэдээ дархлаажуулах хүсэлтээ тавьсан. 2021-03-26

Шадар сайд С.Амарсайхан "Шуурхай штабын ажилтнуудаас халдвар илэрсэн нь үнэн. 2021-03-27

Вакцины эхний тун хийлгэснээр халдвар авах эрсдэлгүй болно гэсэн үг биш. 2021-03-27

Архангайд гурав хоногийн тэг зогсолт хийлээ 2021-03-27