Коронавирустай холбоотой худал мэдээлэл тараавал эрүүгийн хуулиар шийтгэнэ

Коронавирустай холбоотой худал мэдээлэл тараавал эрүүгийн хуулиар шийтгэнэ

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, зохиомлоор үнийн хөөрөгдөл бий болгох тохиолдлууд гарсаар байгаа юм.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас цахим сүлжээн дэх маш олон мэдээлэл дундаас шүүж өнөөдрийн байдлаар худал мэдээлэл үндэслэлгүйгээр тараасан 17 тохиолдлыг илрүүлэн шалгаж байгаа аж. Худал мэдээлэл тараасан иргэдийг Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгодог байсан бол 2019 оноос Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу гүтгэх гэх үндэслэлээр хүндрүүлж шийтгэх аж.

Эрүүгийн хуулийн 13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ГҮТГЭХ

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.