Австрийн сүүлчийн эзэн хааны ач коронавирусний халдвар авчээ

Австрийн сүүлчийн эзэн хааны ач коронавирусний халдвар авчээ

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, сүүлийн нэг хоногт дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусний халдварын 4125 шинэ тохиолдол бүртгэгдэж, 203 хүн нас баржээ. Ингэснээр, дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 117747-д хүрснээс 80924 нь Хятад улсад бүртгэгджээ. Италид 10149 (нас барсан 631), Иранд 8042 (нас барсан 291), Өмнөд Солонгост 7775 (нас барсан 60), Испани 1622 (нас барсан 36), Франц 1606 (нас барсан 30), Герман 1296 (нас барсан 2), АНУ 728 (нас барсан 29) тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

-Хятад улс Иранд коронавирусний эсрэг тэмцэлд зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Ойрх Дорнодод энх тайвныг бэхжүүлэх сангаас зохион байгуулсан Ираны ард түмэнд хандив өгөх аяны хүрээнд 290 мянган ам.долларын хандив цугларчээ. Түүнчлэн тус сан нэг мянга эмнэлгийн багц, амны хаалт, халдваргүйжүүлэх бодис зэрэг хэрэгслийг мөн хүргүүлжээ.

-Итали улс эмнэлгийн зориулалттай амны хаалт, зэрэг эм эмнэлгийн хэрэгслийн хомстолд ороод байгаа тул Хятад улсаас туслалцаа хүссэн байна.

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад коронавирусний халдварын дэгдэлтийн үр дагаврыг бууруулах үүднээс иргэдийн цалингийн татварыг энэ оны дуустал чөлөөлөх боломжийг судалж байна.

-АНУ-ын Харвардын их сургууль түр хугацаанд зайны сургалт явуулахаар болжээ.

-Австрийн сүүлчийн эзэн хаан I Карлын ач хүү Карл Хабсбург-Лотринген шинэ төрлийн коронавирусээр халдварлажээ. Долоо хоногийн өмнө тэрбээр Швейцараас ирсний дараа томууны шинж тэмдэг илэрчээ. Түүний найз нь коронавирусээр халдварласан тухай утсаар хэлсний дараа Карл шинжилгээ өгч, халдвар авсан болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.