Тэрүнофүжи Харү башёд түрүүлэхэд ганц даваа үлдлээ.
![Тэрүнофүжи Харү башёд түрүүлэхэд ганц даваа үлдлээ.](http://olnodo.com/media/post/2021-03/XbY6SEorsBj39zImPK4KbwDvAh3qbAObNhpclSVW.jpeg)
Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 14 дэх өдөр СэкивакеТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Асанояаматай учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 11 даваатай болж, Озэки цолоо эргүүлж аваад зогсохгүй Харү башёд түрүүлэхэд ганц даваа үлдлээ.
Харү башёгийн 14 дэх өдрийн байдлаар Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ. Харин 9 даваатай явсан Озэки Такакэйшо, Озэки Шодайг ошидаши мэхээр давснаар 10 даваатай болов. Мөн өнөөдөр өрсөлдөгчөө давсан Аойяама/М-12/ 10 даваатай байгаа бол Комүсүби Такаясү, Тобизарюү/М-8/-д кибихинери мэхээр ойчиж, 4 унаатай болж хоёрдугаар эгнээнд дээр дурдсан 2 бөхийн хамт явна.
Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Эрдэнэ /М-6/-тэй Мэйсей/М-3/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр унаж 5 даваа, 9 унаатай боллоо. Харин Ичиножёо А.Ичинноров /М-6/, Сэкиваке Таканошотой барилдаж, түүнд ёрикири мэхээр унаж, даваа, унаа адил 7 болж, маргааш давбал 50 хувийн амжилтаа хийнэ.
Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ 14 дэх өдөр Комүсүби Дайэйшотой барилдаж, түүнийг уватэнаге мэхээр хаяж 6 даваа, 8 унаатай явна. Харин Дайэйшогийн даваа, унаа адил 7 болов.
Энэ өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Дайамами /М-16/-тэй учраа таарч, түүнд ёрикири мэхээр унаж, 8 даваа, 6 унаатай боллоо. Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Котошохо/М-10/-той барилдаж, түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 7 унаатай болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.