Улиастайд хоёр иргэний PCR шинжилгээ эерэг гарчээ
Тус аймгийн Улиастай суманд ойрын хавьтал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
-“Улаанбаатар хотоос Завхан аймагт томилолтоор ирээд буцсан халдвартай гурван иргэний нэгдүгээр хавьтлын хоёр иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул өчигдөр буюу өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс PCR шинжилгээ авч сорьцыг явуулсан. Харин өнөөдөр шинжилгээний хариу гарч Улаанбаатар хотоос Завхан аймагт томилолтоор ирээд буцсан халдвартай гурван иргэний нэгдүгээр хавьтлын хоёр иргэн халдвартай нь тогтоогдлоо. Мэргэжлийн байгууллагууд голомтыг хумьсан учраас иргэд та бүхэн тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлаарай. Өнөөдөр 12:00 цагт аймгийн Шуурхай штабаас хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.