"Их Дуулга"-д түрүүллсэн Ц.Цогтбаатарын бичлэг

"Их Дуулга"-д түрүүллсэн Ц.Цогтбаатарын бичлэг

Гүржийн нийслэл Тбилис хотноо явагдаж байгаа жүдо бөхийн Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр ч манай тамирчид аваргын алтан медаль авлаа.

Монгол улс 2 алт, 1 хүрэл медальтайгаар тэмцээнийг тэргүүлж байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүллээ. Тэр энэ сард хоёр дахь Их Дуулгадаа түрүүлж байгаа нь энэ бөгөөд энэ сарын эхээр Ташкентийн Их Дуулгад тэргүүлсэн юм.

Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалын Жоао Фернандог иппон ялсан.

Дараа нь Италийн Эспосито Жиованниг мөн иппон яллаа.

Хэсгийн аваргын төлөө Гүржийн Алеко Мамиашвилиг давлаа.

Хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг нэмэлт цагт яллаа.

Аваргын төлөө Канадын жүдоч Артур Маржелидоныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, түрүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.