Г.Алтанбагана Их дуулгын хүрэл медалийн төлөө барилдана
Гүржийн Тбилис хотноо болж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр Монголын баг тамирчдаас 3 жүдоч хүч үзэв.
Эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Лихтенштайны тамирчин Рафаэлийг гарт өчих мэхээр /иппон/, 3 дугаар тойрогт Унгарын Гоз Роландыг вазари, иппон үнэлгээгээр тус тус яллаа.
Тэрбээр В хэсгийн аваргын төлөө Казахстаны Ислам Бозбаевыг ялж, улмаар Италийн жүдоч Н.Мунгайд ялагдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны жүдоч Ш.Жандреевтай барилдахаар болов.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан ОУХМ Э.Гандиймаа, Казахстаны М.Назгүлд ялагдсан бол эрэгтэй +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр Узбекистаны бөх А.Юсуповт иппон үнэлгээгээр хожигдов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.