Өвөрхангай аймгийн Бүрд суманд халдварын дөрвөн тохиолдол илэрлээ
![Өвөрхангай аймгийн Бүрд суманд халдварын дөрвөн тохиолдол илэрлээ](http://olnodo.com/media/post/2021-03/Cqv1gy8vgiT09Es3a8UK6CU8OIi7XYVNVPONi4Vp.jpeg)
Улаанбаатар хотоос Бүрд суманд тусламжийн хивэг тээвэрлэж очсон тээврийн жолоочийн ойрын хавьтлын 4 иргэнээс PCR шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.
Бүрд суманд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газраас шуурхай ажиллагааны хоёр баг томилон ажиллуулж байгаа ба батлагдсан 4 тохиолдлыг аймаг руу зөөвөрлөн авчирч, БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан, эмчилж эхэллээ.
Эрүүл мэндийн болон хавьтлыг тогтоох халдвар хамгааллын судалгааны баг өнөө өглөөнөөс эхлэн Бүрд суманд ажиллаж, богино хугацаанд халдварын тархалтыг хумих, голомтыг устгах арга хэмжээг авч байна гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.