Ковид-19: Өнөөдөр дөрвөн байршлыг хамгаалалтад авлаа.
![Ковид-19: Өнөөдөр дөрвөн байршлыг хамгаалалтад авлаа.](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-03/9NCOgBaqbhtSwRI7YvPGK3z4efoZD6SQuDKpuOGM.jpeg)
Коронавируст халдварын улмаас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд дараах дөрвөн байршлыг хамгаалалтад авлаа.
1. ЧД 6 дугаар хороо 50 байр
2. ЧД 6 дугаар хороо 39а байр
3. ЧД 5 дугаар хороо 6 байр
4. СБД 10 дугаар хороо 21 байр
ЭМЯ-ны өчигдрийн 11 цагийн мэдээллээр 24 цагт коронавируст халдварын 321 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 7014 болоод байгаа юм. Үүнээс 4341 хүнийг эмчилж, эдгээсэн. Харин 1607 хүн эмчлүүлж байгаагаас 1386 хөнгөн, 186 хүндэвтэр, 27 хүнд, 8 хүнийн биеийн байдал маш хүнд байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.