Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо.

Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай болон цасан доор дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх чиглэлээр энэ сарын 22-27-ны хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн угаалга, хог хаягдлын эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулжээ. Мөн нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх, дүгнэлт, саналаа танилцуулах чиглэлээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 35, эх загвар зураггүй 33, барилгын ажлын зөвшөөрөлгүй 48 буюу нийт 116 барилгыг зөрчлийн хэлбэрээр нь ангилан, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн арга хэмжээ тооцож, баримт бичгийг нөхөж олгох, байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа гэлээ.

Түүнчлэн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх чиглэлээр энэ сарын 25-26-нд Хан-Уул дүүргийн 8, 9, 11, 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 иргэн, аж ахуйн нэгжийн орчны аюулгүй байдалтай танилцаж, 28 барилгад түр хашааны стандартыг мөрдөж, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудын зөрчлийг арилгах хүрээнд холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын өнгө үзэмжийг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах чиглэлээр хийж байгаа ажлуудаа эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн Улаанбаатар хотын амин судас нь хот төлөвлөлт. Тиймээс хот төлөвлөлтийн асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өглөө.

Мөн  нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Түүнчлэн Улаанбаатар хотын авто зам, орон сууцны хороолол дундах авто замуудад өнгө үзэмжгүй эвдэрч гэмтсэн хайс, бетон хаалтуудыг цэгцлэх, зөрчлийг арилгуулахыг даалгалаа.

Хэдийгээр иргэдийг дархлаажуулах ажил хийгдэж байгаа ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүхийг Хотын дарга уриалсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжлээ. 2021-03-29

Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал бээлий өмсөөрэй. 2021-03-29

Шадар сайдын томилсон ажлын баг Өвөрхангайд ажиллаж байна. 2021-03-29

Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж, жүдочид багаараа гуравдугаар байр эзэллээ. 2021-03-29

PCR шинжилгээгээр коронавируст халдварын 575 тохиолдол илэрлээ. 2021-03-29

Ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болголоо. 2021-03-29

Халдвар авсан 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. 2021-03-29

Улсын ерөнхий прокурорын газраас ХАЛДВАР ГАРЛАА. 2021-03-29

С.Зориг агсны хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан шийдвэрлэхийг хүслээ. 2021-03-29

ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг шүүх хурал ДАХИН ХОЙШИЛЛОО 2021-03-29

18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг дархлаажуулсан. 2021-03-29