"Grand Marshal luxury villas" төсөл "Пазлхаус" хаалга нийлүүлэгч компанитай хамтран ажиллана
!["Grand Marshal luxury villas" төсөл "Пазлхаус" хаалга нийлүүлэгч компанитай хамтран ажиллана](http://olnodo.com/media/post/2021-03/KSSsVRu5MbdTeypqxkOC7v0dYY384QbXXXTcpwGj.jpeg)
"Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын тансаг зэрэглэлийн хотхоны туслан гүйцэтгэгчээр "Пазлхаус" хаалга нийлүүлэгч ХХК шалгарчээ.
"Пазлхаус" ХХК нь гаражийн автомат хаалганы худалдааны чиглэлээр 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2017 оноос хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн Герман, Итали, Беларус, Хятад болон ОХУ-ын Москва, Казань хотуудаас дэлхийд чанар, нэр хүндээрээ баталгаажсан Ryterna, Faac, DND, AGB, Doorhan, Alutech, Profildoors, Legran, Buldoors, Holzer зэрэг 10 брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болж барилга байшинд хэрэгцээтэй бүх төрлийн хаалгыг дотоодын зах зээлд нийлүүлэн барилгын томоохон төслүүдтэй тасралтгүй хамтран ажиллаж байна.
Мөн 2018 оноос хойш “Hello” Door Specialist Store нэртэй хаалганы төрөлжсөн дэлгүүрийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор нийт 5 салбар шоурүүмээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.
"Grand Marshal luxury villas" төслийн танилцуулга
“Grand marshal luxury villas” нь 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 100 айлын таун хаус, пент хаус, твин хаус, сингл хаус болон 300 айлын мульти хаус ангиллын орон сууц бүхий 400 айлын тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон юм. “Grand marshal luxury villas” нь “Сэлбэ” цогцолбортой зэрэгцэн орших бөгөөд хотхоны хэмжээнд кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейн бүхий иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, гэр бүлийн саун, ресторан, паб, лаунж, караокетэй үйлчилгээний төвтэй. Сагсан бөмбөгийн гурван талбай, хөл бөмбөгийн талбайг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болох юм.
Төслийн талбайн байршил Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд зэрэгцэн оршино.
Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн “Grand marshal luxury villas” хуудаснаас болон 88579080, 9810-9080, 99199080, 9005-9080 9667-9080, 8035-9080, 8070-9080, 8084-9080, 9088-9999, 8033-9080, 9311-9080 утсаар авна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.