БНСУ-д сувилахуйн байгууллагуудад 65-аас дээш насны өндөр настангууд AstraZeneca вакцинжуулалтанд хамрагдаад эхэлжээ.
Долоо хоногийн өмнө буюу 23-ний өдөр сувилахуйн эмнэлэг 65-аас дээш насны хүмүүст вакцин хийж эхэлсэн. Өнөөдрөөс асрамжийн газарт 65-аас дээш насны өндөр настангууд өглөөний 10 цагаас эхлэн AstraZeneca вакцинжуулалт эхэлсэн байна. Өнөөдөр вакцинд хамрагдах ёстой байсан хүмүүсийн бага хувь нь вакцин хийлгэсэн байна. Энэ нь вакциныг хийлгэхээс өмнө эрүүл мэндийн талаар асуулт асуухад эрүүл мэндийн байдал муу байсан тул вакцин хийлгэхийн түр хойшлуулжээ.
Эрүүл мэндийн байгууллагаас 1600 гаруй сувилахуйн эмнэлгийн 154000 ажилчин болон өвчтөнийг вакцинжуулалтыг хоёр долоо хоногийн хугацаанд, 4000 гаруй асрамжийн газрын 133000 хүний вакцинжуулалтыг 6 долоо хоногийн дотор вакцинжуулалтыг хийж дуусгахыг зорьж байна.
Өмнө нь сувилахуйн эмнэлэг болон асрамжийн газарт 65-аас дээш насны вакцин хийлгэх зөвшөөрлийн хувь 76.9% -тай байжээ. Эрүүл мэндийн байгууллагаас вакцин хийлгэхийг зөвшөөрөөгүй ахмад настнуудад вакцин хийлгэх хугацаанд бодлоо өөрчилбөл вакцин хийлгэх боломжийг нь олгоно гэжээ.
Эх сурвалж : https://m.ytn.co.kr/news_view.php?key=202103301145101123
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.