Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ гадаадад суугаа элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ гадаадад суугаа элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахимаар уулзалт хийж, Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой ярьж, гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудаар хугацаатай ажлууд байгаа талаар саналаа илэрхийллээ.

Тухайлбал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин авчрах ажлыг шуурхайлах, эдийн засгаа сэргээх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын түншүүдийнхээ итгэлийг сэргээх, гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангах, хилийн чанадад байгаа монгол иргэдээ татан авах, тэдний эрх ашгийг нь хамгаалахад Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газруудыг идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.

Цахим уулзалтын үеэр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллээ Ерөнхий сайдад танилцуулж, санал бодлоо илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Эрдэнэхишиг: Цагдаагийн байгууллага 9 төрлийн тодорхойлолтыг цахимаар олгоно. 2021-03-31

Монголбанкнаас "Ариг" банканд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МЭДЭГДЭЛ гаргалаа. 2021-03-31

Д.Дагвадорж: Уур амьсгалын өөрчлөлт улстөрчдөөс гурван нүүдлийн цаадхыг харахыг шаардана. 2021-03-31

Б.Бямбадорж: Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлээрэй. 2021-03-31

Ерөнхийлөгч ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохгүй байх санал хүргүүллээ 2021-03-31

Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ гадаадад суугаа элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо. 2021-03-31

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд сүмо бөхийн холбоо Озэки цолыг нь баталгаажууллаа. 2021-03-31

Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй 2021-03-31

Төслийн Удирдах хорооны хурал болов 2021-03-31

PCR шинжилгээгээр 377 хүнд коронавирус илэрчээ 2021-03-31

О.Дашпагма: Вакцины дараах ноцтой хүндрэл бүртгэгдээгүй 2021-03-31