PCR шинжилгээгээр 377 хүнд коронавирус илэрчээ
![PCR шинжилгээгээр 377 хүнд коронавирус илэрчээ](http://olnodo.com/media/post/2021-03/lkiHEadv55yLas4JsYGbRtH5tz0ZC5CEypH6KYVv.png)
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.03.31, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид хийсэн “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээгээр 377 хүний сорьцод халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт бүртгэгджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 8447 болж байна. Үүнээс Улаанбаатарынх 7000, аймаг, орон нутгийнх 910 болжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 95 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4920 болсон байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СБД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хэнтий, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1902 хүн эмчлүүлж байгаагаас 1637 нь хөнгөн, 219 нь хүндэвтэр, 34 нь хүнд, 12 хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.