БНСУ-д вакцины паспортыг энэ сард танилцуулна
БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдсан байдлыг ухаалаг гар утасны хавсралтаар дамжуулан баталгаажуулах цахим системийг энэ сард танилцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн өнөөдөр мэдэгджээ.
“Иргэд вакцины паспорт буюу ногоон картын тусламжтайгаар хэвийн байдалдаа эргэн орох боломж бүрдэнэ” гэж Чон Се Гюн Засгийн газрын коронавирустэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр мэдээлжээ. Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газар уг системийг хэдийн хөгжүүлсэн бөгөөд энэ сард танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
БНСУ-д “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг энэ оны хоёрдугаар сарын 26-нд эхлүүлснээс хойш 850 мянга гаруй хүн вакцин хийлгэжээ. Тус улс ирэх зургаадугаар сар гэхэд 12 сая хүнийг дархлаажуулж, 11 дүгээр сар гэхэд сүргийн дархлаа тогтоохыг зорьж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.