Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирвэл эрсдлийн үнэлгээ хийж, хуулиаар хамгаална.

Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирвэл эрсдлийн үнэлгээ хийж, хуулиаар хамгаална.

УИХ-ын өнгөрсөн баасан /2021.04.02/ гарагийн чуулганаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.04.05/ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаараа зохицуулсан, хүний эрхээ хамгаалж байгаа иргэний нийгмийн байгууллага зэрэг эвлэлдэн нэгдэж байгаа улс боллоо. Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болсон. Энэ хугацаанд хүний эрхийн дотоодын болон олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Хэдийн тийм ч бодит амьдрал дээр хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэдийг айлгах, ичээх, дарамтлахаас гадна амь насанд нь халдах хүртэл тохиолдол гарсан байдаг. Тиймээс энэ хуулийг баталлаа. Эн хууль нь дэлхийн 40 гаруй улсад байдаг. Монгол дахь иргэний нийгмийн байгууллага, хууль тогтоочид маш их анхаарал тавьсан. Энэ хугацаанд 3-4 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хууль маань 2021 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 

Дараа нь Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь цоо шинэ ойлголт. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах хүрээ нь шинэ ойлголтоор тэллээ. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, баяжиж, хүрээгээ тэлэх ёстой юм. Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн ажил биш. Энэ бол заяамал, иргэн бүрийн асуудал болохоор бүгдээрээ хамгаалж байх ёстой. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд явж байгаа хүний эрхийг хамгаалах нь чухал байдаг. Төр хамгаалах үүрэгтэй ч төр хамгийн их хүний эрхийг зөрчиж байдаг. Нийгмийн тэр өөрөө өөрийгөө хамгаалахад чиглэгдсэн ажлыг бэхжүүлэхэд энэ хууль маш их үүрэг гүйцэтгэнэ" гэлээ. 

Түүнчлэн "Иргэн бүрд эрхийг нь хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо. Энэ хууль иргэн бүрд хүрч үйлчилнэ гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссыг төр энд авч ирчихээд дарга мэт загнаад байгаа нь хүний эрхээ ойлгохгүй байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссоо байгуулчихсан тэр нь бүх хүний эрхээ хариуцаад явна гэж гэнэ яриад байна. Наад зах нь, энэ үл эс үйлдлээрээ эсвэл хийх ёстой зүйлээ гүйцэт хийгээгүй байхад ард нь хүний эрх зөрчигдөөд явж байдаг. Ингэж төр хүний эрхийг зөрчдөг. Хуулийн хэлэлцүүлгийн үед анзаарагдсан энэ зүйлийг засах ёстой. Сангийн яам тодорхой санхүүг нь хуулийн хүрээнд өгөх шаардлагатай байна. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль бол хэлэлцэх явцад шинэ зүйл их гарч ирж байна. Нэгэнт хуультай болсон болохоор иргэний нийгмийн байгууллага зоригтой ажиллах ёстой юм" хэмээн онцоллоо. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Ирвэс хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан байдаг. Энэ хэрэг амиа хорлосон гэдгээр хэрэгсэхгүй болсон. Гэтэл тэр залуу өөрөө цагдаа нарт хандаж байсан, дарамт ирж байсан гэдгийг мэдэгдэж байсан. Одоо хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирэх аваас эрсдлийн үнэлгээ хийж хамгаалагдана. Мөн15 жилийн өмнө Малайз улсад Ш.Алтантуяа амиа алдсан. Түүний аав нь хүний эрхийн төлөө тэмцэж байна. Ийм хүмүүсдээ бид тусламж үзүүлж, хамгаалах ёстой. Энэ хууль дээр ажиллах явцад Монгол Улсын эрх зүйн конвенцийг нэмэх шаардлагатай байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлнэ 2021-04-05

Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан байна. 2021-04-05

Прокурорын байгууллагаас 344 хэргийг шүүхэд шилжүүллээ 2021-04-05

Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил 2021-04-05

Туркийн Элчин сайдын эхнэрийн гар утас хулгайлсан этгээдийг барьжээ 2021-04-05

Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирвэл эрсдлийн үнэлгээ хийж, хуулиаар хамгаална. 2021-04-05

Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ саналаа прокурорт хүргүүлсэн. 2021-04-05

Хөвсгөлд 3 ихэр хүү төржээ. 2021-04-05

Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэд дархлаажуулалтад хамрагдана. 2021-04-05

Ирэх амралтын өдрүүдэд зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй 2021-04-05

2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэнэ. 2021-04-05