Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ саналаа прокурорт хүргүүлсэн.

Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ саналаа прокурорт хүргүүлсэн.

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан байна. 

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас өнөөдөр /2021.04.05/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Холбогдох гэрчүүдээс тайлбар авсан. Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг нь байлцуулж мэдүүлэг авсан. Түүний гэмтлийн зэргийг нь тодорхойлохоор шүүх эмнэлэгт хандсан" гэх тайлбарыг өгсөн юм. 

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ. Уг хуулийн заалтад тусгаснаар Н.Түвшинбаяр гэм буруутай нь тогтоогдох аваас 40 сая төгрөгөөр торгуулна, эсвэл 2-8 жилийн хорих ял сонсох юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан байна. 2021-04-05

Прокурорын байгууллагаас 344 хэргийг шүүхэд шилжүүллээ 2021-04-05

Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил 2021-04-05

Туркийн Элчин сайдын эхнэрийн гар утас хулгайлсан этгээдийг барьжээ 2021-04-05

Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирвэл эрсдлийн үнэлгээ хийж, хуулиаар хамгаална. 2021-04-05

Б.Баатархүү: Н.Түвшинбаярыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ саналаа прокурорт хүргүүлсэн. 2021-04-05

Хөвсгөлд 3 ихэр хүү төржээ. 2021-04-05

Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэд дархлаажуулалтад хамрагдана. 2021-04-05

Ирэх амралтын өдрүүдэд зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй 2021-04-05

2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэнэ. 2021-04-05

Д.Сумъяабазар: Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй. 2021-04-05