Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Куба Улсын Нийтийн Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Эрүүл мэндийн яаманд болов.

Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион нар гарын үсэг зурж, ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Санамж бичигт тусгагдсаны дагуу талууд эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, анагаах ухаан, эм зүй, биотехнологийн судалгаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
 

Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ Куба Улсын эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хөгжил дэвшил манай улсын ард иргэдэд ихэд танигдсан бөгөөд ялангуяа тус улсад шүд, эрүү нүүрний чиглэлээр суралцаж төгссөн эмч, мэргэжилтнүүд салбартаа манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэв.

Элчин сайд эрхэмсэг ноён Консепсион эрүүл мэндийн салбар нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн тохиромжтой салбарын нэг болохыг онцлон тэмдэглээд, Куба Улсын Засгийн газраас КОВИД-19-ийн эсрэг хөгжүүлж буй вакцинуудын талаар мэдээлэл өглөө гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Байгалмаа: Халдвар өргөн тархсан үед ХӨЛ ХОРИО л чухал байна. 2021-04-06

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 2021-04-06

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа 2021-04-06

Чөлөөт бөхийн тамирчид маргааш Алматы руу хоёр фронтод мордоно. 2021-04-06

Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. 2021-04-06

Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. 2021-04-06

Агро-бизнесийн салбарт залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. 2021-04-06

Цэргийн анги дахь хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар ЗХЖШ-аас ХЭҮК-т тайлбар өгөв. 2021-04-06

Өдөрт 30 мянга гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулж байна, 2021-04-06

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ 2021-04-06

Замын-Үүдэд үүссэн асуудлыг шат дараатай шийднэ гэв, 2021-04-06