Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ
![Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн ЭМЧИЛГЭЭНИЙ БАГЦ](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-04/IxcTJb07bZdy5fRPuqIJPkxy9AQUJWAPSFQ6CdHq.jpeg)
Шадар сайдын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-өөс гэрийн тусгаарлалтанд орсон иргэдэд халуунаа хэмжиж, өрхийн эмчидээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн "Эмчилгээний багц"-ыг олгож эхэлжээ.
Багцад өдрийн 1 ширхэгээр 7 хоног уух витамин С-1000, витамин D3 болон нэг таблет парацетамол, халууны шил багтжээ.
Нэмж мэдээлэхэд, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11.651 хүний сорьцод шинжилгээ хийхэд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Өөнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд халдварын улмаас эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал.
- Хөнгөн - 2130 (85.5%)
- Хүндэвтэр - 279 (11.5%)
- Хүнд - 60 (2.5%)
- Маш хүнд - 11 (0.6%) байна.
Түүнчлэн өдөр ирэх бүр халдварын тоо нэмэгдэж байгаатай уялдаад эмнэлгүүдийн орны ачааллаас гадна эмч, мэргэжилтнүүдийн ачаалал эрс нэмэгдэж байгааг холбогдох салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа.
Тиймээс коронавируст халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг хүсэлтийнх нь дагуу гэрээр тусгаарлан эмчлэх чиглэлийг барьж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.