Цэцэд унахаа ойлгосон Х.Баттулга дахиад 2 жил улирах тактик руу шилжжээ
![Цэцэд унахаа ойлгосон Х.Баттулга дахиад 2 жил улирах тактик руу шилжжээ](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2021-04/7pFJLgu7nHENwZhI3MbhsRIOUsqIahfnuN7Yd1Pd.png)
Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүнийг чөлөөлөх, шинэ гишүүнийг томилох хуулийн дагуу явж байсан УИХ-ын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Ингэснээр Үндсэн хуулийн 33.1-т зааснаар УИХ гишүүдийн 3/2-ын шийдвэрээр хоригийг хүлээж авах эсэхийг энэ долоо хоногт шийдэхээр болсон. Яаж ч шийдсэн Үндсэн хуулийн есөн гишүүний олонх Х.Баттулгын үзүүлж буй шууд ба шууд бус нөлөө, шахалтад автан Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйгээ мэдэх шударга хуульчид олонтой. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж чаддаггүй юм аа гэхэд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн зургаан жилийн хугацаагаа хадгалж үлдэхээр улстөрийн түвшинд дараагийн тактиктдаа шилжжээ.
Амралтын өдрөөр УИХ-ын дарга асан О.Гончигдорж Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд биш 2023 онд болох ёстой гэсэн үндэслэлээр Цэцэд хандсан талаараа өгсөн ярилцлагуудаа хэвлэлүүдээр тараажээ. Энэ нь улс төр судлаачид болон хуульчдын дунд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр дахин 2 жил улиран үлдэх эсэх маргааныг дахин өрнүүлээд байна.
Хэрэв энэ маргааны дахин үүссэн тохиолдолд мөн л Үндсэн хуулийн зөрчил үүсгэх бөгөөд Үндсэн хуулийн заалтын нэг хүнд зориулан янз бүрээр хэрэгжүүлэх улстөржилт нь Үндсэн хуулийн хямралыг дээд цэгт нь хүргэхээр болоод байна.
Х.Баттулгын хувьд дахин Ерөнхийлөгчөөр нэр дэвших гэсэн эцсийн тактик нь болж мэдэхээр байна. Анх АН-аас Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжгүйгээ мэдмэгцээ АН-ыг тамгатай тамгагүй хоёр талцуулж, АН-ын дүрмэнд “өрсөлдөгчгүйгээр” нэр дэвших өөрчлөлт оруулсан нь Дээд шүүх дээр унасан.
Хоёр дахь нь, ХҮН-аас “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эсэх” гомдлыг Цэцэд өгснийг Цэцийн гишүүдэд нөлөөлөн өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэж оролдсон. Цэцийн нэр бүхий гишүүдээр “дахин нэр дэвшиж болно” албажаагүй шийдвэр гаргаж, хуурамч мэдээлэл тараасныг Цэц үгүйсгэсэн. Бас л унасан.
Харин одоо Үндсэн Хуулийн Нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөөр зургаан жилээр ганцхан удаа л сонгогдоно гэсэн заалтыг өөрт үйлчлүүлэхээр УИХ-ын дарга асан Р.Гончигдорж тэргүүтэй улстөрчдийг хөдөлгөж эхэлжээ.
Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. Энэ үг яг одоо өрнөж буй улс төрийн үйл явдлаас харахад ганцхан хүнд, Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан мэт сэтгэгдлийг жирийн иргэдэд төрүүлж бас л дахиад хуульч, улстөрчдийн дунд маргаан талцал үүсгэж болзошгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.