Засгийн газар халдварын эсрэг ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ авахаар хуралдаж байна.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн.
Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
- Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
- Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ
- Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
- Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.