ЗАСГИЙН ГАЗАР хөл хорихыг дэмжсэн ч УОК-ын шийдвэрийг хүлээхээр болжээ.

ЗАСГИЙН ГАЗАР хөл хорихыг дэмжсэн ч УОК-ын шийдвэрийг хүлээхээр болжээ.

Засгийн газрын өнөөдрийн /2021.04.07/ ээлжит хуралдаан Төрийн ордонд болж, өндөрлөлөө. 

Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд хатуу хөл хорио тогтоох саналыг оруулж, хэлэлцүүллээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дэмжсэн талаар мэдээлсэн билээ.

Хэдийгээр Засгийн газар ирэх бямба гараг буюу энэ сарын 10-наас хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжсэн ч Улсын Онцгой комиссын шийдвэрийг харгалзан үзэхээр болсон байна.

Энэ хүрээнд Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдахаар болжээ. Гэхдээ хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.