З.Шинэчагтага Японы тамирчинтай тулалдана.
![З.Шинэчагтага Японы тамирчинтай тулалдана.](http://olnodo.com/media/post/2021-04/NbDP0vnVzPbrtlv6lGFIMw3umIM5UppCSZx14SGY.jpeg)
Ширэн бээлий клуб, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтга сарын 14, 15-нд болох "One on TNT II" арга хэмжээнд тулалдах нь ээ.
Тэрбээр энэ удаа "One Champioship" холбооны 70 кг жинд Японы тамирчин Ёшики Накахаратай тулалдах юм байна.
24 настай З.Шинэчагтгын хувьд 6-2-0 амжилттай яваа бөгөөд сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялаад буй.
Харин түүний өрсөлдөгч, 28 настай Накахара 14-5-0 амжилттай гэнэ.
One on TNT II арга хэмжээний оргил тулаан нь Сингапур гаралтай АНУ-ын тамирчин Кристиан Ли, Оросын тулаанч Тимофей Настюхин нарын хооронд болох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.