Е-Mongolia системийн лавлагаа мэдээллийн тоог нэмэгдүүлнэ
![Е-Mongolia системийн лавлагаа мэдээллийн тоог нэмэгдүүлнэ](http://olnodo.com/media/post/2021-04/47KttpycoSG5HVQ2glUM4SGjMoZ1EJUceupH1mfz.png)
Е-Mongolia системд одоогоор төрийн 316 үйлчилгээг холбоод байна.
Орон нутгийн иргэд 54, хот суурин газарт 181 төрийн үйлчилгээг цахимаар авч байгаа бөгөөд цаашид 600 орчим үйлчилгээг цахимжуулж, монгол, англи хэлээр авах боломжтой болгоно.
Энэ талаар Төрийн албаны зөвлөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран төрийн үйлчилгээний цахим болон операторын нэгдсэн портал “Е-Mongolia” систем, түүний ач холбогдол, цахим засаглал, өөрчлөлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулсан цахим сургалтын үеэр мэдээлэв.
Төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй үйлчилгээнд шилжих хүрээнд цахим болон операторын горимоор төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн портал систем www.e-mongolia.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Иргэд өөрт хэрэгцээт төрийн үйлчилгээг www.e-mongolia.mn сайт болон гар утасны аппликейшнээс авах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.