Хөл хорионы дараа иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно

Хатуу хөл хорио тогтоосны дараа иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Засгийн газраас энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улаан" түвшин буюу хатуу хөл хорион дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд ДЭМБ-ын зөвлөсний дагуу вакцин тариулсан хүмүүсийг 14-21 хоногийн хугацаанд бүрэн дархлаа тогтох хүртэл гэртээ байх, гадуур явахгүй байх бололцоог хангах үүднээс Оюутолгой ХХК-ийн төлсөн татварын орлогыг иргэн бүрт олгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд мэдээлэлдээ тодотгов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.