БНСУ-д AstraZeneca вакциныг тарихыг өчигдөр шөнөөс түр зогсооллоо

БНСУ-д  AstraZeneca вакциныг тарихыг  өчигдөр шөнөөс түр зогсооллоо

өнөөдөр (8-нд) цусны бүлэгнэл өвчний мэргэжлийн зөвлөх  бүлгийн хурлыг хийж AstraZeneca вакцинжуулалтыг дахин вакцинжуулах эсэхийг хэлэлцсэн бөгөөд Вакцины мэргэжилтний зөвлөх бүлэг, Вакцинжуулалтын мэргэжилтний хороотой ярилцсаны дараа вакцинжуулалтыг амралтын өдрүүдэд зарлах болно гэжээ..

Цусны бүлэгнэлт үүсэхтэй холбоотой маргаанаас болж AstraZeneca вакцин тарихыг түр зогсоосон байна. 60-аас доош насны хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг багш нарт AstraZeneca вакциныг тарих үгүйг мөн энэ амралтын өдрүүдэд шийдэж зарлах болно гэжээ.

“Ковид 19” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын хороо өнөөдөр “Бид дотоодын болон олон улсын чиг хандлага, сөрөг урвалын байдлыг нарийвчлан судалж, шийдвэр гаргах болно гэж хэлжээ .

 

Эх сурвалж : https://n.news.naver.com/article/214/0001111158

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.