БНСУ “Johnson & Johnson”-ы вакциныг бүртгэжээ
БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын агентлаг “Johnson & Johnson” компанийн коронавирусний вакциныг тус улсад хэрэглэхийг зөвшөөрчээ.
Энэхүү вакцины үр дүн 66 орчим хувьтай байгаа бөгөөд “COVID-19”-ийн халдвар авсан хүмүүст өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд хангалттай сайн үр дүн үзүүлсэн болохыг тус байгууллага мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.
Ингэснээр “Johnson & Johnson”-ы вакцин БНСУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний гурав дахь вакцин болж байгаа юм. Өмнө нь тус улс Америкийн Pfizer, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцинд зөвшөөрөл олгосон бөгөөд эдгээр вакциныг хүн амаа дархлаажуулахад хэрэглэж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д нэг сая гаруй хүн вакцин хийлгэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.