Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ.
![Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ.](http://olnodo.com/media/post/2021-04/2UYjF8OsNJ43bjpBqDfy6IfaUMGx4T5USfOz2asX.jpeg)
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлнэ.
Үүнд:
1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох: Шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он, цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу.
2. Апостиль гэрчилгээ олгох: Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Иргэдэд Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авна уу.
Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 83042222, 83052222 дугаарын утсаар, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар харилцана уу.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.