САЙН МЭДЭЭ: БНХАУ халдварын оргил үе дууссаныг мэдэгдлээ
БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгааны халдварын оргил үе дууссаныг мэдэгдлээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах зөвлөлөөс өнөөдөр /2020.03.12/ хэвлэлийн бага хурал хийв.
Хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн газрын орлогч дарга Ми Фөнчөн хэлэхдээ “Гуравдугаар сарын 11-ний өдрийн 24:00 цагийн байдлаар Ухань хотод 8 шинэ тохиолдолд бүртгэгдэж, шинэ халдварын тоо нэг оронтой тоонд хүрлээ. Ухань хот (Хубэй муж)-аас бусад мужид нэг долоо хоногийн хугацаанд долоон шинэ тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд үүний зургаа нь гадаадаас хилээр нэвтэрсэн иргэд байсан. Одоогийн байдлаар шинэ халдварын тохиолдол буурч, халдварын тархалт бага түвшинд тогтвортой хадгалагдаж байна. Энэхүү статистик мэдээнээс үзвэл БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа өвчний халдварын оргил үе өнгөрснийг харуулж байна” хэмээн онцлов.
Цаашид цар тахалын тархалтыг бага түвшинд хадгалахын тулд эмчилгээ, оношилгоог тэргүүн эгнээнд тавьж, хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.