Тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрлээ

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт шинээр халдварын 1220 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 17820 боллоо. Харин халдвар авсан хоёр хүн нас барж, нас баралт 29 боллоо. Тодруулбал, 49 настай болон 44 настай хоёр эрэгтэй коронавирусний халдварын улмаас нас барсан байна. 

Шинээр батлагдсан 1220 халдварын тохиолдлын 1208 нь Улаанбаатар хотод, орон нутагт 114 тохиолдол бүртгэгджээ. Харин тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрч, тусгаарласан талаар мэдээллээ. 

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар халдвар авч, эдгэрсэн хүний тоо 10253 болж байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт халдвар авсан нь тогтоогдсон 2804 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1974 нь хөнгөн, 652 нь хүндэвтэр, 138 нь хүнд, 40 нь маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байгаа аж.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нарын цахим уулзалтыг зохион байгуулахаар тохиров. 2021-04-14

Нийслэлд 493 мянга гаруй иргэнийг дархлаажуулжээ. 2021-04-14

Япон улсаас 156 иргэн эх орондоо ирлээ 2021-04-14

Шинжилгээгээр  1220 хүнд халдвар илэрлээ 2021-04-14

Маш хүнд оноштой 40 хүн эмчлүүлж байна 2021-04-14

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрлээ 2021-04-14

Халдвараар нас барсан 20 настай залуу суурь өвчтэй байсан 2021-04-14

Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ 2021-04-14

Монгол Улс энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гаргажээ. 2021-04-14

Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхийн нэгэн том хуудас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нээгдсэн 2021-04-14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021-04-14