Монгол Улс энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гаргажээ.

Монгол Улс энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гаргажээ.

Монгол Улс энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гаргажээ.

Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийн, угааж экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарахаа ХХААХҮЯ мэдээлэв.

Дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг манай улс хангадаг ч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр олон улсын зах зээлд 10 орчим хувийг эзэлдэг аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243,5 сая ам.доллар байсан бөгөөд үүний 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.

Түүнчлэн, ноос ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчлэх, эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүний баталгаа өгөх, дэлхийн зах зээлд Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, баталгаажуулах зорилгоор “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийг бий болгоод байгаа.

Энэ нь Монголын гарал үүсэл бүхий онцлог ширхэгтүүдийн давуу чанарыг тодорхойлсон, хэрэглээний шалгуур үзүүлэлтийн стандартыг хангасан, түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, байгальд ээлтэй байх шалгууртай аж. 

Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал, ашиглалт

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр  1220 хүнд халдвар илэрлээ 2021-04-14

Маш хүнд оноштой 40 хүн эмчлүүлж байна 2021-04-14

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрлээ 2021-04-14

Халдвараар нас барсан 20 настай залуу суурь өвчтэй байсан 2021-04-14

Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ 2021-04-14

Монгол Улс энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гаргажээ. 2021-04-14

Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхийн нэгэн том хуудас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нээгдсэн 2021-04-14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021-04-14

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2021-04-14

"Оймс" Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2021-04-14

Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянүрх дүүрэгт ажиллав 2021-04-14