Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянүрх дүүрэгт ажиллав

Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянүрх дүүрэгт ажиллав

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 35 дугаар тушаалаар байгуулагдсан Баянзүрх дүүргийг хариуцсан ажлын хэсэг Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Уг ажлын хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ахлаж, гишүүдэд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Стандарт, хэмжилзүйн газрын дарга Б.Билгүүн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар багтаж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5, 16, 17 дугаар хороонд ажиллав.

Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт /5, 16, 17 хороо/ Засгийн газар, Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын үед хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийн хэрэгжилт, гэрийн эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, хороо, хэсэг зэрэг анхан шатны нэгжид тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг сонсож, зөвлөгөө дэмжлэг өгч ажиллалаа.

Иргэд, дүүрэг, хороо, хэсгээс тавьсан санал хүсэлтийг нэгтгэж Улсын Онцгой комисс, Засгийн газарт уламжилахаар болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс энэ онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоо гаргажээ. 2021-04-14

Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхийн нэгэн том хуудас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нээгдсэн 2021-04-14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2021-04-14

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2021-04-14

"Оймс" Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2021-04-14

Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянүрх дүүрэгт ажиллав 2021-04-14

“3 үгт хаяг” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав 2021-04-14

Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав 2021-04-14

Автобусны тоог нэмсэн ч зорчих хөдөлгөөн буурахгүй байна. 2021-04-14

Дараах шинж тэмдгийн аль нэг зовуурь илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. 2021-04-14

Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа 2021-04-14