Израилийн арми Газын зурвас руу хариу цохилт өгчээ.

Израилийн арми Газын зурвас руу хариу цохилт өгчээ.

Израилийн арми ХАМАС бүлэглэлийн гурван объект руу цохилт өгсөн талаараа мэдэгджээ. Энэ нь Газын зурвасаас пуужин хөөргөсний хариу цохилт аж.

“Израилийн арми ХАМАС бүлэглэлийн зэвсэг хийгдэж байгаа объект, зэвсгийн контрабандын хонгил, цэргийн пост руу цохилт өгсөн” гэж армийн хэвлэлийн албаны Twitter хуудсанд мэдээлжээ.

Израилийн арми тус улсын иргэдийн эсрэг ямар нэгэн заналхийлэлтэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Израилийн арми өмнө нь Газын зурвасын зүгээс Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харвасан гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.