Фүкүшимагийн хордсон уснаас ууж үзүүлэхийг Хятадын тал Япон улсын шадар сайдаас хүсжээ.

Фүкүшимагийн хордсон уснаас ууж үзүүлэхийг Хятадын тал Япон улсын шадар сайдаас хүсжээ.

Мягмар гарагт Япон улс Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын үеэр хөргөлтөд ашигласан их хэмжээний усыг далайд асгах шийдвэрээ зарласан билээ. Тухайн өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Японы засгийн газрын шадар сайд Таро Асо “Усыг сайн цэвэрлэсэн тул уух ч боломжтой гэж надад хэлсэн” гэж ярьсан юм. 2012 оноос хойш шадар сайд, сангийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Асо нь үе үе дуулиантай мэдэгдэл хийдгээрээ алдартай хүн. Өчигдөр Хятад улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Японы албаны хүн саяхан уг усыг уухад аюулгүй гэж хэлсэн. Түүнээс ууж үзүүлэхийг хүсэж байна” гэж хэлжээ. “Минаматагийн гамшиг болоод удаагүй, хохирогчдын шарх эдгээгүй байна. Япон улс энэхүү түүхэн эмгэнэлт явдлаа мартах ёсгүй” гэж мэдэгдсэн Зао цацраг идэвхит бодисоор хордсон усыг хөрш орнууд болон Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагтай зөвшилцөлгүйгээр далайд асгахгүй байхыг Япон улсын засгийн газарт уриалсан юм. Күмамото мужийн Минамата хотын ойролцоох химийн үйлдвэр мөнгөн усаар бохирдсон усыг далайд асгаснаас нутгийн иргэдийн төв мэдрэлийн систем гэмтэж, хүүхдүүд гаж хөгжилтэй төрж байв. Олон мянган хүн хохирсон энэ гамшгийг Японы эрүүл мэндийн байгууллага 1956 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч байжээ. Цацраг идэвхит бодисоор хордсон усыг далайд асгах шийдвэрийг Хятадаас гадна Өмнөд Солонгос, Тайвань улсууд эсэргүүцэж байгаа. Харин Япон улсын засгийн газар усыг аюулгүй түвшинд хүртэл нь цэвэршүүлэхээ амлаж, хөрш улсуудаа хортой хаягдал усаа далайд асгадаг хэмээн хариу шүүмжилжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сарнаас авчирсан дээжийн эхний хэсгийн мэдээллийг цахимаар танилцуулна 2021-04-14

“Рамадан” сарыг дуустал хурим, үдэшлэг зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. 2021-04-14

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэс 2021-04-15

Израил “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлнэ 2021-04-15

БНХАУ, АНУ-ын уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгчид уулзана. 2021-04-15

Фүкүшимагийн хордсон уснаас ууж үзүүлэхийг Хятадын тал Япон улсын шадар сайдаас хүсжээ. 2021-04-15

Мьянмарын цэргийн шүүх долоон хүнд цаазын ял ногдуулжээ. 2021-04-15

“Huawei” компани 6G сүлжээг 2030 онд ашиглалтанд оруулна. 2021-04-15

Токиогийн Олимпын наадмыг цуцлахад хүрч магадгүй 2021-04-15

АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авжээ. 2021-04-16

Израилийн арми Газын зурвас руу хариу цохилт өгчээ. 2021-04-16