Хөвсгөлд өнгөрсөн шөнө хоёр удаа хүчтэй газар хөдөллөө
Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тодруулбал, тус аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т 4 дүгээр сарын 16-ны 00 цаг 42 минутад 5.1 магнитуд, 03 цаг 46 минутад 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад, тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.