Ханх суманд 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

Ханх суманд 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 39 километрын зайд өнөөдөр Улаанбаатарын 00.42 цагт 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

Байгалийн энэ үзэгдэл нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш давтан үргэлжилсээр байгаа.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.