З.Сумъяабазар Азийн АШТ-ий хүрэл медальтан боллоо

З.Сумъяабазар Азийн АШТ-ий хүрэл медальтан боллоо

“Алматы-2021” Азийн АШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн барилдаан болсон. 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн аваргад үзүүрлэж, бөхийн хүрээнийхэнд танигдаж эхэлсэн, 2019, 2020 оны Монгол Улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ З.Сумъяабазар 74 кг-ын жинд Монголын эрэгтэй багийн анхны хүрэл медалийг авчирлаа.

Тэрбээр 1/4 шигшээд шөвгийн наймд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан. Ийн медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1-ээр өвдөг шороодууллаа.

З.Сумъяабазар өнгөрсөн жилийн тивийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдаж байсан бол хоёр дахь оролдлогоороо Азийн АШТ-ий медальтан боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.