Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 нас баралт бүртгэгдсэн
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. /2021.04.19/
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар буюу сүүлийн 24 цагийн хугацаанд 889 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Дөрвөн тохиолдол нь эмч, эмнэлгийн ажилтнууд аж.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвар авсан нийт тохиолдлын тоо 22.884 боллоо. Сүүлийн цагийн хугацаанд 524 иргэн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн тохиолдлын тоо 12.401 болсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 нас баралт бүртгэгдсэнээр улсын хэмжээнд нийт нас баралт 49 боллоо. Коронавирусний хүнд хэлбэрээр өвчлөн нас барсан иргэдийн талаарх мэдээллийг хүргэвэл:
- 75 настай эмэгтэй - Дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдсан
- 55 настай эмэгтэй - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт нас барсан
- 34 настай эрэгтэй - Дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдсан
- 57 настай эрэгтэй - Гуравдугаар сарын 31-нд онош батлагдсан
- 61 настай эрэгтэй -Дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.