“SK Telecom” 5G сүлжээнд суурилсан халдваргүйжүүлэгч робот бүтээжээ

“SK Telecom” 5G сүлжээнд суурилсан халдваргүйжүүлэгч робот бүтээжээ

БНСУ-ын үүрэн холбооны тэргүүлэгч оператор “SK Telecom” компани эмнэлгүүдэд “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ажиллагааг автоматжуулахын тулд 5G сүлжээнд суурилсан дэлхийн анхны халдваргүйжүүлэгч роботыг худалдаанд гаргаж буйгаа өнөөдөр мэдэгджээ.

“SK Telecom” компани 5G сүлжээ ашиглан эмнэлгээр дангаараа явж, хүмүүсийн биеийн халууныг шалгаж, амны хаалтаа зүүсэн эсэхийг нь хянадаг роботыг “Yongin Severance” эмнэлэгтэй хамтран байршуулжээ. Мөн роботыг эмнэлгийн эргэн тойрон дахь нян бактерийг устгах хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч системээр тоноглосон байна.

Үүрэн холбооны оператор компанийн мэдээлснээр, робот байршил тогтоох системээрээ дамжуулан өвчтөнүүдийн хаана байгааг тогтоохоос гадна эмнэлэг дэх өвчтөнүүдийн бөөгнөрлийг хянах боломжтой ажээ. Энэхүү роботыг “SK Telecom”-ын “Keemi” брэндийн хөтөч роботод тулгуурлан бүтээжээ.

Өнгөрсөн онд тус компани нь “Omron Electronics Korea” компанитай хамтран халдваргүйжүүлэгч автомат роботыг бүтээж байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ –д зугаа цэнгээний газар 5 хүн буюу түүнээс дээш уулзалтыг хориглосон. 2021-04-19

БНСУ 191 орноор визгүй зорчдог 2021-04-19

БНСУ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцоно 2021-04-19

БНАСАУ-ын импорт огцом өсжээ 2021-04-19

Инчон хотын зөвлөлийн гишүүн үл хөдлөх хөрөнгийн ашиг хонжоо хийсэн хэрэгт сэжиглэгдэж байна. 2021-04-19

“SK Telecom” 5G сүлжээнд суурилсан халдваргүйжүүлэгч робот бүтээжээ 2021-04-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 549 хүн илэрчээ... 2021-04-20

БНСУ-д цахим мөрийтэй тоглоомын 74 газрыг илрүүлж таслан зогсоолоо. 2021-04-20

БНСУ-д “Спутник V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ 2021-04-20

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 731 хүн илэрчээ... 2021-04-21

БНСУ-д "Ковид-19“ өвчний гамшгийн эсрэг дэмжлэг аваагүй бага орлоготой өрх бүрт 500,000 вон олгохоор болжээ. 2021-04-21