БНАСАУ-ын импорт огцом өсжээ

БНАСАУ-ын импорт огцом өсжээ

БНАСАУ олон сарын турш тогтоосон хилийн хяналтаа сулруулж буй байдал ажиглагдаад буй энэ үед БНХАУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүнийх нь хэмжээ огцом өссөн дүн үзүүлжээ.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас ням гарагт мэдээлснээр, БНАСАУ энэ оны гуравдугаар сард 12.98 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд өмнөх сард энэ үзүүлэлт 3000 ам.доллар байжээ.

Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сараас /18.9 сая ам.доллар/ хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. БНАСАУ шинэ коронавирусний халдвартай тэмцэхийн тулд онцгой байдлын хамгийн өндөр түвшнийг тогтоосон долоодугаар сараас хойш тус улсын БНХАУ-аас импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ тэгт дөхсөн байна.

Харин сүүлийн үед Пёньян хилийн хатуу хяналтаа сулруулж буй байдал ажиглагдаж эхэлжээ. Мөн гуравдугаар сард болсон Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн бүгд хурлаар импортын бүх бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэхийг, баруун хойд нутгийн Синыйжу хотод халдваргүйжүүлэлтийн байгууламжууд байгуулахыг үүрэг болгожээ.

“Өнгөрсөн сард БНАСАУ-аас БНХАУ руу хийсэн экспортын хэмжээ 1.3 сая ам.доллар байсан бөгөөд хоёр талын худалдааны хэмжээ 14.28 сая ам.долларт хүрсэн” гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. БНХАУ нь БНАСАУ-ын гадаад худалдааны бараг бүх хувийг дангаар бүрдүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 532 хүн илэрчээ... 2021-04-19

БНСУ-д өнөөдрөөс эхлэн 30 болон дээш насны халамжийн ажилтнууд, онгоцны үйлчлэгч нарыг "Astra Zeneca" вакцинаар вакцинжуулахаар болжээ. 2021-04-19

БНСУ –д зугаа цэнгээний газар 5 хүн буюу түүнээс дээш уулзалтыг хориглосон. 2021-04-19

БНСУ 191 орноор визгүй зорчдог 2021-04-19

БНСУ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцоно 2021-04-19

БНАСАУ-ын импорт огцом өсжээ 2021-04-19

Инчон хотын зөвлөлийн гишүүн үл хөдлөх хөрөнгийн ашиг хонжоо хийсэн хэрэгт сэжиглэгдэж байна. 2021-04-19

“SK Telecom” 5G сүлжээнд суурилсан халдваргүйжүүлэгч робот бүтээжээ 2021-04-19

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 549 хүн илэрчээ... 2021-04-20

БНСУ-д цахим мөрийтэй тоглоомын 74 газрыг илрүүлж таслан зогсоолоо. 2021-04-20

БНСУ-д “Спутник V” вакциныг ирэх сараас үйлдвэрлэж эхэлнэ 2021-04-20