“Zeus E sports” баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцоно.

“Zeus E sports” баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцоно.

 Цахим  спортын “PUBG Mobile”-ын дэлхийн аваргын хүрэл медальт, Монголын “Zeus E sports” баг тэрбум төгрөгийн шагналын сантай тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Энэ сарын 27-нд эхлэх "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээн 3 сая юань буюу 1,3 тэрбум төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд оролцох 15 багаас 12 нь тодорчээ. Харин үлдсэн гурван баг нь энэ сарын 24-нд тодорхой болох юм байна.

“Zeus E sports” баг өнгөрсөн долоо хоногт PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн 2 дугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний 2 дугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болжээ.

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд zeus GODLESSS финалын үнэ цэнэтэй тоглогч болсон бол ICY, ZYOL нар хамгийн олон kill хийсэн жагсаалтын 2, 3-т бичигджээ.

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба “Zeus E sports” баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.