Шигшээ багийн хоёр тамирчин медалийн болзол хангалаа

Шигшээ багийн хоёр тамирчин медалийн болзол хангалаа

Польш улсын Кельце хотноо зохион байгуулагдаж буй "СОНИРХОГЧДЫН БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА" шалгаруулах эрэгтэй-21, эмэгтэй-5 дах удаагийн тэмцээний 7 өдөр буюу медалын төлөөх тоглолт явагдаж байна. Тэмцээнд Залуучуудын Боксын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин медалийн болзол хангасан баярт өдөр тохиож байна.

Эмэгтэйчүүдийн 51кг жинд тулалдсан залуучуудын Боксын ҮШБ-н тамирчин Алтанбекийн  Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуарийг 5:0 харьцаатай буулган авч ХҮРЭЛ медалийн болзол, Эрэгтэйчүүдийн 52 кг жинд  тулалдсан залуучуудын Боксын ҮШБ-н тамирчин Энхзоригтын Сүхбат Испани улсын тамирчин Пантожа Морено Жуантай тоглож  5:0 харьцаатайгаар тус тус ЯЛАЛТ авч Мөнгөн медалын төлөө тоглохоор болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.