Казахстанд коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

Казахстанд коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгдлээ

НУР-СУЛТАН. /Kazinform/. Казахстанд шинэ коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамны сайд Елжан Биртанов мэдээллээ. Германаас ирсэн Казахстаны хоёр иргэнээс коронавирус илэрсэн байна. 


Казахстанд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс сүүлийн гурван сарын турш шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснийг Е.Биртанов онцлоод, Германаас энэ сарын 9, 12-нд ирсэн тэдгээр иргэнийг Алматы хотын тусгай эмнэлэгт хэвтүүлсэн гэж мэдээлжээ.


Халдвар илэрсэн иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Эрүүл мэндийн яам гуравдугаар сарын 9-нд ирсэн иргэнтэй хамт зорчсон иргэдийг тусгаарлахаар ажиллаж байгаа бол 12-нд ирсэн нислэгийн зорчигчдыг хэдийн тусгаарласан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.