Одон орон судлаачид хайлсан төмрөөр бороо ордог гараг нээжээ
Женевийн их сургуулийн эрдэмтэд хайлсан төмрөөр бороо ордог халуун гараг олж нээсэн тухай Европын одон орны судлалын өмнөд төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Уг гаргийг “WASP-76b” гэж нэрлэсэн байна. Дэлхийгээс 640 гэрлийн жилийн зайд орших энэхүү гараг нь өөрийнхөө одыг үргэлж нэг талаараа тойрон эргэдэг гэнэ. “Өдрийн талд” гаргийн температур Цельсийн 3000 хэмд хүрч халдаг бөгөөд ийм өндөр температурт молекулууд нь атомуудад хуваагддаг бол гадаргуу дээрх төмөр нь ууршиж эхэлдэг ажээ.
Харин “шөнийн хэсэгт” нь гаргийн температур 1500 хэмд хүрдэг. Температурын ийм зөрүү нь хүчтэй салхи үүсгэж, ууршсан төмрийг дулаан талаас хүйтэн тал руу шилжүүлдэг бөгөөд хайлсан төмөр хөрөөд гадаргуу дээр нь бороо шиг унадаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.