Оюуны бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалдаг
Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу дараах бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалдаг болохыг Оюуны өмчийн газраас танилцуулж байна.
Тодруулбал: Толь, лавлах, зохиолын цоморлог, бүжиг, уран нугаралт, пантомим, гэрэл зураг, дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерын программ, дүрслэх урлагийн бүтээл, шинжлэх ухаан утга зохиолын бичмэл буюу аман бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална. Мөн чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл, архитектурын бүтээл уран баримал уран барилга, жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүтээл, ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвиасан үүсмэл бүтээл, хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүтээл багтдаг байна.
Ташрамд дуулгахад, Монгол Улс Оюуны өмчийн салбарт нийтдээ 14 гэрээ конвенцид нэгдэн орсон байдгаас Зохиогчийн эрхийн салбарт 4 конвенцод нэгдэн орсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.