Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д үг хэлэв

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын энэ жилийн уулзалтын нээлтэд цахимаар оролцож үг хэлэв.

Энэ жил “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ыг үүсгэн байгуулсны 20 жилийн ойн тохиож байгаа бөгөөд “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: Дэлхийн засаглалыг бэхжүүлж, Бүс ба Зам хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтдаа оролцоё” сэдвийн дор болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Баоагийн чуулга уулзалт бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг онцлов. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030-д тодорхойлсон ядуурлыг бууруулах зорилтод 10 жилийн өмнө хүрсэнд баяр хүргэхийн хамт, ядуурлыг бууруулахад эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэх,  төрөлжүүлэх, баялгийн шударга хуваарилалт хийхийн чухлыг тэмдэглэв. Тэрээр цар тахал улс хоорондын харилцан хамаарал ямар гүн гүнзгий болохыг, мөн хамтын үйл хэргийн ач холбогдлыг юу юунаас илүү сануулж байгааг дурдаад, Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлаа танилцуулав.

Ерөнхий сайд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг тэргүүлэх чиглэлийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, болон бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо цаашид ч үргэлжлүүлэхийг онцоллоо.

Баоагийн чуулга уулзалтад БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Бруней, Вьетнам, Чили, Индонез, Казахстан, Лаос, Солонгос, Сингапур, Шри Ланка Улсын Ерөнхийлөгч, Бангладеш, Мальта, Шинэ Зеланд, Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, мөн Олон улсын валютын сангийн тэргүүн нар оролцож байна.

Азийн бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг дээдэлсэн, энэ бүс нутгийн төр засгийн удирдлага, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын хүрээнд санал солилцдог байгууллага бий болгох санаачилгыг Филиппиний Ерөнхийлөгч асан Фидель Рамос, Австралийн Ерөнхий сайд асан Боб Хоук, Японы Ерөнхий сайд асан Морихиро Хосокава нар 1998 онд анх дэвшүүлснээр “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” Хятадын Хайнань мужийн Боаод 2001 онд албан ёсоор байгуулагдсан түүхтэй.  Монгол Улс тус чуулга уулзалтын санаачлагч анхны 26 улсын нэг бөгөөд Ерөнхийлөгч асан П.Очирбат санаачлагч гишүүдийн нэг юм. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалттай хамтран 2019 онд “Улаанбаатарын бага хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулж байсан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Э.Сүхбат, А.Хулан нар Залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа 2021-04-20

"Астразенека"-гийн вакцины 2 дахь тунг өнөөдөр 16 180 албан хаагчид хийнэ 2021-04-20

Эрүүл мэндийн салбарын ҮЭХ-ноос мэдэгдэл хүргүүлжээ 2021-04-20

Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна 2021-04-20

Тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав 2021-04-20

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д үг хэлэв 2021-04-20

Шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих баримт бичигт гарын үсэг зурав 2021-04-20

Оюуны бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалдаг 2021-04-20

Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө 2021-04-20

Д.Сумъяабазар: Эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй 2021-04-20

Зохиогч бүтээлээ ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ 2021-04-20