УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй галт тэргийг туршилтаар аялуулав

УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй галт тэргийг туршилтаар аялуулав

УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй, 80 вагон ачаатай галт тэргийг Сэлэнгэ аймгийн Цагаан хаалга өртөөнөөс Дорноговь аймгийн Замын Үүд өртөө хүртэл туршилтаар аялууллаа. Уг галт тэрэг нь 36 цаг аялж Замын Үүд өртөөнд очих юм. 
Өмнө нь ийм хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг “УБТЗ” ХНН аялуулж байгаагүй аж. Ихэнх тохиолдолд 4000-5000 тонн жинтэй галт тэргийг явуулж иржээ.

Улс орны эдийн засагт чухал үүрэгтэй УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Ийнхүү анх удаа, хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг туршилтаар аялуулснаар вагон эргэлт сайжирч, төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэх олон талын ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй, эрчимтэй нэмэгдсээр байгаа. Тэр тусмаа "Ковид-19" цар тахлын үед манай улсын экспорт, импортын ихэнх ачааг зөвхөн төмөр замаар тээвэрлэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө 2021-04-20

Д.Сумъяабазар: Эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй 2021-04-20

Зохиогч бүтээлээ ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ 2021-04-20

Патент эзэмшигч гэсэн томъёоллыг шинэчлэн тодорхойлжээ 2021-04-20

Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Элчин сайд нарын уулзалтыг зохион байгуулав 2021-04-20

УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй галт тэргийг туршилтаар аялуулав 2021-04-20

НӨАТ-ын буцаан олголтыг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ 2021-04-21

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 2021-04-21

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй 2021-04-21

ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй 2021-04-21

Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. 2021-04-21